코피아 몽골 센터 (KOPIA Mongolia Center) 소장 '최 만영'(КОПИА МОНГОЛ ТӨВИЙН ЗАХИРАЛ ‘Чой Ман Ёон‘)
Сайн байна уу? КОПИА Монгол төвийн 3 дахь захирлаар томилогдон ажиллаж буй Чой Ман Ёон та бүхэндээ мэндчилж байна.
Олон улсын хөдөө аж ахуйн технологи хөгжлийн KOPIA (Korean Program on International Agriculture) КОПИА төсөл нь хөгжиж буй орнуудын мал аж ахуй, газар тариалангийн технологийн хөгжил ба нөөцийг хамтран судлах, глобал боловсон хүчнийг бэлтгэх зорилгын дор одоогоор дэлхийн 20 гаруй улсад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. КОПИА Монгол төв нь 2014 онд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамтай санамж бичиг үзэглэсний үндсэн дээр үүсгэн байгуулагдсан ба хамтын ажиллагаа өргөжиж тус яамаар зогсохгүй Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон бусад төрийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “Улаан буудайн элит үр үржүүлэх, шинэ сорт гаргах”, “Тэжээл, тэжээллэгийг сайжруулан мах, ноосны хонины ашиг шим, удамшлын чанарыг дээшлүүлэх” зэрэг Монгол улсын хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэх төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Энэ жилийн эхээр манай төв БСШУСЯ-ны харьяа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд нүүн ирж туршилтын талбайтай болсоноор КОПИА төслийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Туршилтын талбайд Солонгосын сайн чанарын төрөл бүрийн нарийн ногооны сортыг тариалж манай төвийг зорин ирж буй ХАА эрхлэгчидэд дэвшилтэт технологийг нүдээр харах, туршлага судлах боломжийг олгох боломжтой болно.
БНСУ нь хөдөө аж ахуйн технолгийн хөгжлөөрөө дэлхийд 5-т орж байгаа бөгөөд ургамлын селекци, тариалалтын технологи, мал аж ахуйн технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж байна.
Миний бие өнгөрсөн 30 жилийн турш БНСУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн Хөгжлийн Удирдах Газарт эрдэм шинжилгээний судлаачийн албан үүргийг хариуцлагатай хашин ирсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд олж авсан мэдлэг туршлага, Солонгос улсын дэвшилтэт технологийг Монголд туршиж нутагшуулсанаар дотоодын малчид тариаланчдын талбайд баталгаажуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчид тариаланчдын амжиргааг дээшлүүлэхийн төлөө өөрт байгаа бүхнээ дайчлах зорилготойгоор 2018 оны 1-р сарын 1-нд томилогдон ирээд ажиллаж байна.
Цаашид БНСУ-ын Олон улсын хөдөө аж ахуйн технологи хөгжлийн КОПИА төслийг хэрэгжүүлсэнээр хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлж, Монгол дахь Солонгос иргэдийн нийгмийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
КОПИА МОНГОЛ ТӨВИЙН ЗАХИРАЛ Чой Ман Ёон
태그:kopia, RDA, 농진청, 농촌진흥청, 몽골, 몽골센터, 코피아, 코피아 몽골센터, 농업기술개발, kopia몽골, kopia몽골센터, 최만영
'센터 소개 > 코피아 몽골 센터' 카테고리의 다른 글
KOPIA 몽골 센터 사업장 위치 (0) | 2018.05.18 |
---|---|
코피아 몽골 센터 (KOPIA Mongolia center) 직원현황 (0) | 2018.02.08 |
2017년 KOPIA 몽골 센터 홍보영상 (0) | 2017.11.23 |
KOPIA 몽골 센터 홍보 영상 (4) | 2016.12.05 |
코피아 몽골 센터 (KOPIA Mongolia Center) 소개 ТАНИЛЦУУЛАГА (2) | 2016.03.29 |